БРИКС дэлхий нийтэд эерэг хүч сэлбэж байна
2024-02-22 16:56:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. 

Сэтгүүлч -Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро саяхан дайн дажин, хөндлөнгийн оролцоо, геноцид, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зэрэг колончлолын хуучин ертөнцийг БРИКС-ийн орнууд шинэ ертөнцөөр сольж байна гэж хэлсэн тухай мэдээлэл гарсан. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Мао Нин асуултад хариулахдаа, хөгжиж буй зах зээл, хөгжиж буй орнуудын хамтын ажиллагааны чухал индэр болохын хувьд БРИКС-ийн орнууд олон талт үзлийг хамгаалж, дэлхийн эдийн засгийн засаглалд идэвхтэй оролцож, олон улсын дэг журмыг илүү шударга, боломжийн чиглэлээр хөгжүүлэхийг зорьж ирсэн. БРИКС-ийн орнуудын санаачилсан нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хамтдаа хөгжиж цэцэглэхэд хүрэх зам юм. БРИКС-ийн орнуудын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлж, олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж, дэлхийн хүчний харьцааг тэнцвэртэй, үр дүнтэй болгоход тус дөхөм үзүүлж, энх тайван, хөгжилд бодит хувь нэмэр оруулахын төлөө Хятад улс талуудтай хамтран ажиллана гэв.