Хөнгөн үйлдвэр 1.4 их наяд юанийн ашиг олжээ
2024-02-22 11:35:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн онд Хятадын хөнгөн аж үйлдвэрийн борлуулалт өнгөрсөн онд 22.2 их наяд юань болж, өмнөх жилээс 1.6 хувиар нэмэгдэж, цэвэр ашиг нь 1.4 их наяд юань болж, өмнөх оноос 3.8 хувь өссөн байна гэж Хятадын Хөнгөн аж үйлдвэрийн нийгэмлэгийн саяхан нийтэлсэн тоо баримтад харуулжээ.

Жилийн орлого 20 сая юаниас давсан хөнгөн аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өмнөх оноос 1.8 хувь нэмэгдэж, найман сар дараалан өсөч, хөнгөн үйлдвэрлэл тогтвортой сэргэсэн байна. Дотоодын хэрэгцээг тэлэх, дэмжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэглээ тасралтгүй өсч, зах зээлийн эрч хүч аажмаар нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны зах зээл тогтвортой сэргэсэн юм. Өнгөрсөн онд хөнгөн аж үйлдвэрийн 11 төрлийн барааны жижиглэн худалдаа 7 их наяд 205 тэрбум 500 сая юаньд хүрчээ. Энэ нь жижиглэнгийн худалдааны 15.3 хувийг эзэлж, өмнөх оноосоо 5.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Хүнсний үйлдвэрлэлийн жилийн орлого 20 сая юаниас давсан компанийн тоо хөнгөн аж үйлдвэрийн 31 хувийг эзэлж, борлуулалтын орлого, ашиг нь 40 гаруй хувийг эзэлж байна.

Нарны хавтан, гэр ахуйн ухаалаг цахилгаан хэрэгсэл зэрэг ногоон хөгжлийг дэмжсэн үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн онд хурдацтай хөгжсөн байна. Мөн нарны цэнэг хураагуурын орлого 11.8 хувь болж ашиг нь 12.4 хувьд хүрсэн. Гэр ахуйн ухаалаг цахилгаан хэрэгслийн орлого 7 хувь болж, ашиг нь 12.2 хувь өссөн байна.