"Албадан хөдөлмөр" гэгч далим гаргаж зах зээлийн дэгийг эвдэж байна
2024-02-23 16:53:13
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэв. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тусгай хорооны дарга Шиньжянд үйлдвэрлэл явуулдаг Германы Фольксваген компанийг үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан тухай сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, Америк Шиньжянд "албадан хөдөлмөр хийлгэдэг" гэдэг хуурамч далим гаргаж, эдийн засаг, худалдааны хэвийн байдалд нөлөөлж, олон улсын худалдааны дүрэм журмыг зөрчин, зах зээлийн дэгийг эвдэж байна. Америкийн энэ үйлдэл өөрийн орны ашиг сонирхлыг хохирооно гэж Хятад улс удаа дараа сануулсан гэв.