Орос Украины мөргөлдөөн эцэслэхийг Америк хүсэхгүй байна гэв
2024-02-23 17:58:03
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Пулицерын шагналт сэтгүүлч Крис Хеджес саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө: “Орос Украины мөргөлдөөн эцэслэхийг АНУ хүсэхгүй байна” гэжээ. Тэрбээр, ОХУ-ын дотоодод, мөн Европын орнууд дунд В.Путиныг ганцаардуулах, Оросын армийн хүчийг сулруулах нь АНУ-ын зорилго юм. Хэлэлцээ хийх нь Орос Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц гарц гэж үзэж байна гэжээ.

Крис Хеджес хэлэхдээ, АНУ-ын засгийн газар дайн байлдаан, цэргийн ажиллагаанд хөрөнгө оруулалт хийж буй нь түүний “хамгийн их цар хүрээтэй, үргэлжилсэн шинжтэй ажиллагаа” юм. Дайны үйлдвэрлэл нь дотроосоо АНУ-ыг хоосолж, АНУ-ыг өрөнд оруулж, ард түмний амьдралыг ядуу хүндрэлд оруулж, дэд бүтэц хуучин, нийгмийн үйлчилгээний чанар тун муу байна гэжээ.


Уртнасан