Эмнэлгийн ажилтнууд халагдах өргөдлөө өгч байна
2024-02-23 15:30:43
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 22-ны өдрийн 22 цагийн байдлаар, БНСУ-ын 94 том нэгдсэн эмнэлгийн 8897 дадлагажигч, резидент эмч ажлаас халагдах өргөдлөө өгсөн нь дээрх эмнэлгийн эмч нарын 78.5 хувийг эзэлж байна. Эдгээрээс 7863 нь ажлаасаа гараад байна. Ажлаасаа халагдах бүх өргөдлийг хүлээж аваагүй байна гэж өнөөдөр, 23-нд БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам мэдээллээ. 

Уржигдар, 21-ний 22 цагийн байдлаар, тус улсын 100 том нэгдсэн эмнэлгийн 9275 хүн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гэж салбарын яам мэдээлсэн юм. Эдгээр 100 эмнэлгээс зургаа нь худал мэдээлэл өгсөн байсан тул  94 эмнэлгийг тоолсон гэж 22-нд уг яамнаас мэдэгджээ.