Ази, Номхон далайн бүсийн ХХАА-н сайд нар хуралдав
2024-02-23 15:37:39
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орнуудын Сайд нарын 37 дугаар бага хурал 19-нд эхэлж өчигдөр, 22-нд Шри Ланкийн нийслэл Коломбо хотод өндөрлөв. Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж уулзалтад оролцогсод санал нэгджээ. п

Хурлын төгсгөлд тайлан гаргасан байна. Тайланд, хүнсний аюулгүй байдлыг хангахад ил тод, урьдчилан таамаглах боломжтой, нээлттэй, шударга зах зээл чухал гэж онцлоод, сорилтуудыг даван туулах үндэс суурь нь олон талт худалдааны үр дүнтэй тогтолцоо юм гэв. 

Энэ удаагийн хуралд Хятад зэрэг Ази, Номхон далайн бүс нутгийн 36 гишүүн орны сайд оролцжээ.