Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд хариулав
2024-02-23 16:59:38
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ Тайванд зэвсэг нийлүүлж буй асуудалтай холбогдуулан Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жан Шяоган сэтгүүлчийн асуултад хариулав. 

Тайваньд 75 сая ам.долларын өртөгтэй тактикийн мэдээллийн систем шинэчлэх шинэ прогорамм худалдах зөвшөөрлийг Америкийн Төрийн департамент өгсөн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэнтэй холбогдуулж Жан Шяоган хэлэхдээ, Тайванд АНУ-аас зэвсэг нийлүүлэхийг эрс эсэргүүцэх Хятадын байр суурь тодорхой. Сүүлийн үед Америк Тайванд зэвсэг нийлүүлж, цэргийн тусламж үзүүлэх зэргээр “Тайванийг тусгаарлуулах хүчин"-ийг өөгшүүлсэн дохио өгч байна. Америкийн энэ үйлдэл Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлыг хохироож, хоёр орны цэргийн харилцаанд ноцтой хүндрэл учруулж байна. Энэ үйлдэл нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон алхам бөгөөд Тайвань бүсийн нөхцөл байдлыг хурцатгаж байгаа юм. Америкийн тал "Нэг Хятад"-ын зарчим, Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг мөрдөж, Тайвань бүсэд зэвсэг нийлүүлэх, цэргийн харилцаа явуулахаа даруй зогсоох ёстой. Мөн Тайваний асуудлаар шалтаглан Хятадын хөгжилд хориг тавихаа больж, бодит арга хэмжээ авч хоёр орны цэрийн харилцааг хамгаалан, бүс нутгийн тогтвортой байдлыг дэмжих ёстой. Хятад улс хүчтэй арга хэмжээ авч улс орныхоо эрх ашиг, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах болно гэв.