Хятадын орон нутгийн хотуудыг дэлхий дахинтай холбохыг дэмжинэ
2024-02-23 19:49:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Мао Нин сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, Хятад маягийн шинэчлэлтийн үйл явцад бид улс орнуудыг илүү олон боломжоор хангана. ГХЯ цаашид мөн дотоодын муж хотууд гадаадтай солилцоо хийж, хамтран ажиллахад гүүр болж, өндөр чанартай хөгжилд үйлчилгээ хангана гэжээ.

Тэрээр хэлэхдээ, 2023 онд нийт Хятадын 31 муж өөртөө засах орон хотоос ДНБ нь нэг их наяд юанийг давсан нь 24 байснаасаа 26 боллоо. ГХЯ үндэсний томоохон хөгжлийн стратегийн хүрээнд орон нутгийн хөгжлийн шаардлагатай уялдуулан, гадаадад өндөр түвшинд нээлттэй байлгахад үйлчлэн, Хятадын орон нутгийн хотуудыг дэлхий дахинтай холбохыг дэмжин ажиллана гэжээ.