Путин: Орос зэвсэгт хүчээ үргэлжлүүлэн бэхжүүлнэ
2024-02-23 11:24:10
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 23-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Эх орноо хамгаалагчдын өдөрт зориулж видео илтгэл хийв. Хэлсэн үгэндээ тэрээр, өнөөгийн дэлхий ертөнц түгшүүрт олон сорилт, эрсдэлтэй тулгарч байна. Иймд Оросын арми хүчирхэг, байлдааны өндөр чадавхтай байх нь бидний аюулгүй байдал, эрх чөлөө, бүрэн эрхт байдлын баталгаа юм. Орос улс зэвсэгт хүчээ бүх талаар бэхжүүлж, технологийн шинэчлэлээр орчин үеийн болгоно. Оросын стратегийн цөмийн хүчинд орчин үеийн зэвсэг, техник хэрэгслийн эзлэх хувь 95 хувь, тэнгисийн цэргийн цөмийн хүчинд энэ хэмжээ 100 хувьд хүрсэн гэв.

Сүүлийн жилүүдэд, Оросын цэргийн үйлдвэрлэлээ нэг дахин нэмэгдүүлж, нарийвчлал өндөртэй олон төрлийн зэвсэг, нисгэгчгүй төхөөрөмж, танк, хуягт, их буу, агаарын довтолгооноос хамгаалах систем, харилцаа холбоо, тагнуулын техник хэрэгсэл зэрэг хэрэгслээр армиа зэвсэглэсэн гэв.  Владимир Путин хэлэхдээ, дараагийн алхам бол дэвшилтэт зэвсгийг олноор үйлдвэрлэж, цэргийн салбарт хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх юм. Оросын армийн байлдааны бэлтгэл, ур чадварыг, дээшлүүлэх, бүх шатны командлагчдыг бэлтгэх нь нэн тэргүүний зорилт гэжээ.