Бээжин, Тяньжин, Хэбэйд хэрэглээний улирал эхэллээ
2024-02-23 10:42:21
Share
Share this with Close
youtube WeChat
 Худалдааны яам, Хятадын төв радио телевиз, Бээжин, Тяньжин, Хэбэй муж хамтран хэрэглээ дэмжих сарын аянаа өчигдрөөс албан ёсоор эхлүүллээ. Энэ арга хэмжээг сүүлийн таван жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм. 

Бээжингийн салбар ажиллагаанд сар шинийн онцлогтой барааны үзэсгэлэн гарч байв. Харин Бээжин, Тяньжин, Хэбэйд биет бус соёлын өвтэй холбоотой үүсмэл бүтээл, орон нутгийн идээ ундаа, уламжлалт бүтээгдэхүүн, хэрэглээний шинэ брендүүдтийг дэлгэсэн байна. Аяны нээлтийн үеэр ХТРТ-ийн гала тоглолттой бэлэг дурсгалын зүйлсийг мөн худалдаалж байна. 

Хэрэглээг дэмжих чиглэлээр олон цуврал бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах нээлтийн ёслол, Бээжингийн олон улсын соёл, аялал жуулчлалын хэрэглээний үзэсгэлэн, спортын барааны үзэсгэлэн худалдаа, хөнгөлөлтийн купон тараах, компаниуд хямдрал зарлах зэрэг олон арга хэмжээг бүтэн жилийн турш явуулахаар төлөвлөж байгаа юм байна. 

Тяньжинд энэ оны хувцас загварын долоо хоног, мөн зуун жилийн түүхтэй дэлгүүрүүд үзэсгэлэн худалдаа, Хэбэйд гэрийн ухаалаг хэрэгсэл, авто машины үзэсгэлэн худалдаа, шөнийн гэрэлт гудамжны шоу, цэнгээн зэрэг аялал, амралт зугаалгын эвент зохиож байна. 

Хэрэглээг дэмжих энэ аян зөвхөн Бээжин Тяньжин Хэбэйг хамраад зогсохгүй энэ онд үндэсний хэмжээнд хэрэглээний сарын аян болж буйгаараа онцлог юм. Цагаан сарын дараа үндэсний хэмжээний хэрэглээг дэмжих арга хэмжээг анх удаа зохиож байгаа нь энэ юм. Хятадын олон мужууд эх орны үйлдвэрийн барааны үзэсгэлэн худалдаа, цагаан сарын шинийн арван тавны баяр, хаврын хугасны баярын идээ будаа, ногоо, хүнс, хаврын аялал жуулчлалыг дэмжин идэхжүүлж хэрэглээний зах зээлийг өргөтгөх юм. 

ХТРТ-ийн хувьд мэдээлэл сурталчилгааг хариуцаж, хэрэглээг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн худалдан авах идэвхийг сэргээхэд түлхэц өгч, эдийн засгаа өөд татахад хүчин зүтгэж байгаа юм.