Палестин, Израилийн мөргөлдөөнийг шийдвэрлэх үндэс нь гал зогсоох
2024-02-23 10:57:03
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 22-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Палестин, Израилийн мөргөлдөөний асуудлаар нээлттэй хурал хийлгэв.  НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жюнь хуралд оролцож, Аюулгүйн зөвлөл нэн даруй Палестин, Израиль хооронд гал зогсоох чиглэлээр ажиллах нь зүйтэй гэв.

Олон улсын хамтын нийгэмлэг гал зогсоохыг уриалсаар ирсэн, энэ нь мөн Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн олонхын эрмэлзэл юм. Харин Америк мөргөлдөөний асуудлаар шинэ тогтоолын төсөл дэвшүүлснийг Хятад улс мэдэж байгаа, Америкийн тал хариуцлагатай байр суурь баримталж олон улсын хамтын нийгэмлэгийн уриалга, Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын хамтдаа тохиролцсон нийтлэг ойлголтыг хүндэтгэн үзэх нь зүйтэй. Аюулгүйн зөвлөл даруй гал зогсоохыг дэмжих талаар шуурхай ажиллах ёстой, мөн дэлхий нийтэд өгөх дохио нь тодорхой, хоёрдмол утгагүй байх ёстой. Мэдээж энэ бүхнийг биелүүлэхэд Аюулгүйн зөвлөл маш их шийдвэр зориг гаргах хэрэгтэй бөгөөд хэлэлцээ хийхэд анхаараад байж болохгүй. Өнөөгийн байдлаар Газын бүсийн 1.5 сая иргэн арга буюу Рафах хотод ирээд байна. Израиль Рафахад явуулж буй цэргийн ажиллагаагаа эрчимжүүлбэл энгийн иргэдийн амь насанд ноцтой заналхийлж, бүс нутгийн энх тайванд нөхөж баршгүй хохирол учруулна. Хятад улс энэхүү үйлийг эрс эсэргүүцэж байна. Израиль Рафах руу довтлохоо нэн даруй зогсоож, Палестины ард түмэнд учруулж буй гай гамшгаа зогсоох ёстой. Мөн олон улсын шүүхээс гаргасан геноцидээс урьдчилан сэргийлэх шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэжээ.