Их булангийн бүсийн гадаад худалдааны хэмжээ 35 их наяд юанийг давав
2024-02-23 17:54:36
Share
Share this with Close
youtube WeChat

2019 оны 2 дугаар сарын 18-нд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл “Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг хэвлэн тарааснаас хойш өнөө 5 жил болов. 5 жилийн хугацаанд их булангийн бүсийн 9 хотын гадаад худалдааны нийт хэмжээ 35 их наяд юанийг давж, 2019-2023 онд их булангийн бүсийн 9 хотын импорт экспортын хэмжээ 37.34 их наяд юаньд хүрчээ. Үүнд экспорт 23.37 их наяд юань, импорт 13.97 их наяд юань болж, импорт экспорт нь мөн хугацааны Гуандүн мужийн гадаад худалдааны 95-аас дээш хувийг эзэлжээ.

2023 онд их булангийн бүсийн 9 хотын импорт экспорт 7.95 их наяд юаньд хүрч, 2023 оны дүнг 2022 оныхтой харьцуулбал 0.4 хувиар нэмэгджээ. Үүн дотор экспорт 5.23 их наяд юаньд хүрсэн нь 5.23 хувь нэмэгдэн, импорт 2.71 их наяд юаньд хүрсэн нь 4.3 хувь багасчээ.


Уртнасан