Цөмийн бохирдсон усыг далайд цутгахыг эсэргүүцэв
2024-02-23 18:51:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Тэрээр Японы цөмийн бохирдолтой устай холбоотой сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Мао Нин хэлэхдээ, Японы Фүкүшимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгаж байгаа нь хүний эрүүл мэнд, түүнчлэн дэлхийн далайн орчин, олон улсын нийтийн ашиг сонирхолтой холбоотой юм. Хятад зэрэг улс орнууд хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын төлөө урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүй ёсны шаардлагатай сонголт юм гэжээ.
Мао Нин хэлэхдээ, Япон нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй асуудалд нухацтай хандаж, цөмийн бохирдолтой усыг хариуцлагатай шийдвэрлэн, хөрш орнууд зэрэг ашиг сонирхлын холбоотой талуудыг бодитой оролцуулсан, бие даасан, үр дүнтэй бөгөөд урт хугацаанд хүчин бүхий олон улсын хяналтын тогтолцоог бий болгохыг дэмжин ажиллаж, цөмийн бохирдолтой усыг далайд цутгаснаар эргүүлж чадашгүй үр дагаварт хүргэхээс зайлсхийх ёстой гэжээ.