Дэлхийн тогтвортой хөгжилд ШХАБ-ын хүчийг нэмэрлэхэд бэлэн байна
2024-02-23 17:08:40
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 23-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв. 

Өчигдөр, 22-нд ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар 20 жилийн ойн хүлээн авалт хийлээ. Дэлхий дахин донсолгоотой байгаа нөхцөлд “Шанхайн үзэл баримтлалын” ач холбогдол, уг байгууллагын цаашдын үүргийн талаар тодорхой ямар байр суурь илэрхийлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад холбогдуулан Мао Нин хариулав. Тэрээр хэлэхдээ, ШХАБ байгуулагдсан цагаас хойш эрүүл тогтвортой хөгжиж, 26 гишүүнтэй болж өргөжлөө. Гишүүн орнууд найрсаг харилцаа, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлж, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллаж, хүн төрөлтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад хүчин зүтгэж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болж ирлээ. Бид цаашид гишүүн орнуудтайгаа харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, бүх талаар хамтран ажиллаж, дэлхийн засаглалд идэвхтэй оролцож, Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг сайтар хэрэгжүүлж, энх тайван, тогтвортой хөгжилд ШХАБ-ын хүчин зүтгэлийг нэмэрлэхэд бэлэн байна гэв.