Гадаадын хөрөнгийг ашигласан хэмжээ буурав
2024-02-23 19:54:47
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны нэгдүгээр сард Хятад улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 4588 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 74.4%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ашигласан гадаадын хөрөнгийн бодит хэмжээ 112.71 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11.7%-иар буурсан ба 2023 оны 12-р сарынхаас 20.4%-иар өссөн байна.

Салбарын үүднээс авч үзвэл, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 33 тэрбум 110 сая юань болж, 20.5%-иар нэмэгдсэн бөгөөд үүнээс өндөр технологийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгийн бодит зарцуулалт 40.6%-иар нэмэгдсэн байна. Өндөр технологийн аж үйлдвэрүүд 39 тэрбум 160 сая юаний хөрөнгө оруулалт татсан нь бодит ашигласан гадаадын хөрөнгийн 34.7 хувийг эзэлж байна.