Хятадын усан хилд Филиппиний хөлөг онгоц нэвтэрчээ
2024-02-23 15:13:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын тэнгисийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Гань Юй хэлэхдээ, хоёрдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Филиппиний загас агнуур, усны нөөцийн газрын 3002 дугаарт усан онгоц удаа дараа сэрэмжлүүлсээр байтал үл хайхарч Хятадын Хуаняньдао арлын ойролцоох усан хилээр нэвтэрсэн. Олон удаа анхааруулга өгсөн ч үл тоомсорлосон тул Хятадын тэнгисийн хамгаалалтын алба Филиппиний усан онгоцыг хуулийн дагуу албадан гаргах, чиглэлийг нь хянах зэрэг шаардлагатай арга хэмжээ авсан. Филиппиний энэ үйлдэл Хятадын бүрэн эрхт байдалд халдаж, олон улсын эрх зүй, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчиж байна. Түрэмгийллийн шинжтэй үйлдлээ нэн даруй зогсоохыг Филиппинээс шаардаж байна, цаашид шаардлагатай хяналтын арга хэмжээ авах болно. Хятад улс Хуаняньдао арал, түүний ойролцоох усан хилд маргашгүй бүрэн эрхтэй. Хятадын тэнгисийн хамгаалалтын алба хуулийн дагуу өөрийн усан хил дэх эрхээ хамгаалж, хууль сахиулж, үндэсний бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалж ирсэн гэв.