Ван И Германы Канцлерын Гадаад харилцааны зөвлөхтэй уулзав
2024-02-23 19:36:03
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 23-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И Бээжинд Германы Канцлерын Гадаад харилцааны зөвлөх Йенс Плётнертай уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад Герман хооронд иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Германы талтай хамт харилцаа холбоогоо цаашид эрчимжүүлэн, стратегийн итгэлцлээ бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр талт харилцааны тогтвортой хөгжлийг урагш ахиулахад бэлэн байна. Цаашид ч нээлттэй байр суурь, ухаалаг үзэл санаа, зах зээлийн зарчмаар ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хамтын алхам дэвшил болон хөгжилийн явцад санал зөрөлдөөнийг эв зүйтэй зохицуулж, ивээх үзлийг орхин, дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд эерэг хувь нэмэр оруулахад Хятадын тал бэлэн байна гэв.

Йенс Плётнер, Хятадын талтай олон салбарын хамтын ажиллагаагаа улам тэлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулахад шинэ хувь нэмэр оруулахыг Германы тал хүсэж байна гэжээ.