"Их-20"-ийн сайд нарын уулзалт өндөрлөв
2024-02-23 10:03:08
Share
Share this with Close
youtube WeChat

"Их-20" бүлгийн гадаад харилцааны сайд нарын хурал өчигдөр, 22-нд өндөрлөв. Палестин, Израилийн мөргөлдөөнийг хоёр үе шаттай зохицуулан шийдвэрлэх тохиролцоонд хүрсэн гэж хурлын тайланд онцолжээ.

Уулзалтын дараах хэвлэлийн бага хуралд Бразилийн Гадаад харилцааны сайд Виейра, Палестин, Израилийн мөргөлдөөн зэрэг олон улсын халуун цэгийн асуудалд "Их-20"-ийн гишүүд маш их анхаарч байна. Гишүүн орнууд гал зогсоох хэлэлцээрт хүрэхийн тулд Газын бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг дэмжиж байна. Дараа нь Палестин, Израилийн мөргөлдөөнийг шийдвэрлэх талаарх Палестины дэвшүүлсэн санал, шийдлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Дэлхийн засаглалын шинэчлэлт өнөөгийн олон улсын хямралыг шийдвэрлэхэд маш чухал байр суурьтайг тэрээр онцолжээ. Өнөөгийн дэлхийн хямрал нь НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагуудын дотоодод шинэчлэлт өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байна. Өөрчлөгдөж байж эдгээр байгууллага дэлхийн чанартай сорилтыг даван туулж чадах болно гэв. 

"Их-20"-ийн гадаад харилцааны сайд нар хоёр өдөр хуралдаж тулгамдаж буй олон улсын хямрал, дэлхийн засаглалын шинэчлэлт сэдвээр ярилцжээ.