ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын хүлээн авалт болов
2024-02-23 10:41:45
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, хоёрдугаар сарын 22-нд Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Бээжинд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар байгуулагдсан 20 жилийн ойн хүлээн авалтад оролцов.

Ван И хэлсэн үгэндээ, ШХАБ байгуулагдсан цагаас хойш "харилцан итгэлцэж, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөж, олон ургалч үзэл, соёл иргэншлийг хүндэтгэж, хамтын хөгжлийг эрэлхийлэх "Шанхайн үзэл санаа”-г баримталж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсоор ирлээ. Эдүгээ зуун жилд тохиож байгаагүй томоохон өөрчлөлт өрнөж, дэлхий дахин эмх замбараагүй байдалтай тулгарч байгаа тул ШХАБ шиг хамтын ажиллагааны сайн индэр илүү шаардлагатай болж байна.

ШХАБ-ыг хөгжүүлэх нь бид бүхний нийтлэг үүрэг хариуцлага юм. Энэхүү донсолгоо, савлагаатай өөрчлөлтөд ШХАБ илүү том, илүү хүчирхэг, ажил хэрэгч тогтворжуулах хүчин байх ёстой. Ингэхийн тулд гишүүн орнууд эвлэрэн нэгдэж, хамтран ажиллах ёстой гэж Ван И онцлов. Тэрээр Хятад улс ШХАБ-ыг дипломат бодлогын тэргүүлэх чиглэл гэж үзэж, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өнгөрсөнтэй нэгэн адил дэмжинэ. ШХАБ-ыг даргалж буй ээлжит дарга орон Казахстаныг дэмжиж, энэ оны Астанагийн дээд хэмжээний уулзалтыг үр дүнд хүргэж, тус байгууллагын хөгжлийн шинэ хэтийн төлөвийг нээж, дэлхийн өнийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэв. 

ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин хэлсэн үгэндээ, сүүлийн 20 жилд ШХАБ зургаан гишүүнтэй байсан бол эдүгээ өргөжиж гишүүн орон, ажиглагч орон, яриа хэлэлцээний түнш зэрэг 26 орноос бүрдсэн том гэр бүл болж байна. Өөр өөр нийгмийн тогтолцоо, хөгжлийн замналтай улс орнууд нэгдэж, нээлттэй, хамтдаа ялалт байгуулах, хүртээмжтэй, бие биеэсээ суралцдаг хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгож байна. Нарийн бичгийн дарга нарын газар анхны зорилгоо баримталж, үйл ажиллагаагаа сайжруулж, ШХАБ-ын хөгжилд илүү бат бөх баталгаа болно гэв.

Хүлээн авалтад ШХАБ-тай холбоотой орнуудаас Хятадад суугаа элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөл болох 200 гаруй хүн оролцжээ.