Холбооны технологийн туршилтын 11-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2024-02-24 15:55:50
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 2024 оны 2-р сарын 23-ны 19 цаг 30 минутад, Хятад улс Вэньчан сансрын хөөргөх талбайгаас “Чанжэн-5" Яо-7 зөөгч пуужинг ашиглан, холбооны технологийн туршилтын 11-р хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөж, хиймэл дагуул товлосон тойрог замдаа амжилттай орж, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай болсон байна.

Уг хиймэл дагуулыг ихэвчлэн олон давтамжийн, өндөр хурдны хиймэл дагуулын холбооны технологийн баталгаажуулалтыг хийхэд ашиглах болно. Энэхүү даалгавар нь Чанжэн нэрэмжит зөөгч пуужингийн 509 дэх нислэг болох юм.