Дайны дараах Газын зурвасын талаарх Израилийн төлөвлөгөөг Палестин буруушаав
2024-02-24 15:53:17
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн ерөнхий сайдын ажлын алба 22-ны орой мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Израилийн ерөнхий сайд Нетаньяху Газын зурвас дахь дайны дараах зохицуулалтын төлөвлөгөөг Аюулгүйн танхимд хянан хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна, уг хөтөлбөрт Израилийн Газын зурвас дахь ойрын, дунд болон урт хугацааны төлөвлөгөөг тусгасан болно гэжээ.

Дайны дараа Израиль Газын зурваст зохицуулалт хийх төлөвлөгөөг Палестины тал буруушааж байгаагаа орон нутгийн цагаар 23-нд илэрхийлэв.

Палестины албан ёсны мэдээллийн "Вафа" агентлаг орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, Палестины Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр мэдэгдэл гаргаж, Израилийн төлөвлөгөөг буруушаажээ. Уг мэдэгдэлд тэмдэглэхдээ, Газын зурвас бол зөвхөн тусгаар тогтносон Палестин улсын нэг хэсэг байж, Газын зурвасын газарзүйн болон хүн амын өнөөгийн байдлыг өөрчлөх гэсэн Израилийн оролдлого амжилтад хүрэхгүй юм. Олон улсын хамтын нийгэмлэг тус бүс нутгийн аюулгүй байдал хийгээд тогтвортой байдлыг хангахыг хүсвэл, Палестины газар нутгийг Израиль эзлэн түрэмгийлж буй явдлыг эрхбиш зогсоох ёстой гэжээ.

Орон нутгийн оршин суугч Нассер: Нетаньяхугийн төлөвлөгөө бол шинэ төлөвлөгөө биш, харин хуучин төлөвлөгөө болно, тэр нь бас Арабын бусад орнуудад ч нөлөөлөх болно, Арабын бүх орнууд цөм үүнийг эсэргүүцэх тул энэ төлөвлөгөө эцэстээ бүтэлгүйтэх болно гэжээ.