Орос Украины мөргөлдөөн бүтэн хоёр жил үргэлжиллээ
2024-02-24 01:03:36
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 24-нд Орос Украины мөргөлдөөн үргэлжлээд бүтэн хоёр жил боллоо. Эдүгээ хоёр орны арми сунжирсан дайн байлдаанд гүн автаж, Америк болон Европ нь Орост шинэ хориг тавихаар зэхэж байгаа тул гал зогсоож дайныг эцэс болгох хэтийн төлөв бүүдгэр байсаар ажээ. Энэ удаагийн мөргөлдөөний асар их хохирлыг олон нийт анхааралдаа авсаар ирсэн бөгөөд мөргөлдөөн үүссэний шалтгааныг илүү гүн гүнзгий таньж, гал зогсоож дайныг эцэслүүлэх уриа чангарч байна.

Орос Украины мөргөлдөөн бол хүйтэн дайнаас хойш Европт өрнөсөн хамгийн ноцтой бүс нутгийн дайн юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дээд комиссарын албаны бүртгэснээр, хоёр жилд Орос Украин хоёр талаас амиа алдсан хүний тоо 500 мянгыг давж, 10 сая гаруй украин иргэд гэр нутгаасаа дүрвэжээ. Тус мөргөлдөөн дэгдсэний дараа дэлхийн эрчим хүч, үр тарианы үнэ огцом өсч, Африк тивийн зарим орнууд “үр тарианы хомсдол”-д орсон. Цаг хугацаа сунжрахын хэрээр мөргөлдөөний сөрөг нөлөө улам бүр өргөжсөөр  байна.

Үүнд Европ тив хамгийн их хохирол амсав. Эдийн засгийн өсөлт удаашрах, бүр түүнчлэн уналтын шинж тэмдэг илэрч, “Украиныг дэмжин Оросыг эсэргүүцэх” иргэдийн урам зориг нь харьж, сэтгэл ханамжгүй байдал улам ил болсоор байна. 2023 оны сүүлчид, Украиныг авран туслах Европын Холбооны бодлогод дургүйцэн Польшид ачааны машины жолоочид Польш Украин хоорондын хилийн боомтыг урт хугацаагаар хаасан. Украины хөдөө аж ахуйн хямд бүтээгдэхүүн их хэмжээгээр орж ирсэн, түүнчлэн Европын Холбооны ногоон эрчим хүчний бодлогыг эсэргүүцэн Герман, Франц, Бельги, Нидерланд зэрэг Европын арав гаруй орны тариачид гудамжинд гарч жагсан, эсэргүүцэл илэрхийлсэн……

Харин эдүгээ энэ удаагийн бүс нутгийн  дайны талаар гаднынхан эргэцүүлэн бодож, олон улсын улс төр бол математикийн дөхөм томьёолол шиг биш, хүйтэн дайны сэтгэхүй бол мөргөлдөөний үндсэн шалтгаан, АНУ бол мөргөлдөөнийг бий болгогч хүчин гэдгийг тод харав.

Аль эрт хоёр жилийн өмнө дайн мөргөлдөөн дэгдэж эхэлсэн үед, энэ бол хүйтэн дайны сэтгэхүй, лагерийн улс төрөөс улбаатай үр дүн гэж шинжээчид үзэж байсан. АНУ-аар ахлуулсан НАТО нь ОХУ-ын аюулгүй байдлын орон зайг тасралтгүй шахаж, мөргөлдөөн ширүүсэн дайн дэгдэхэд хүргэсэн. АНУ энэ замаар ОХУ-ыг сулруулж, Европыг эмх замбараагүй болгож, хямралыг дэлхий нийтэд тохож, улмаар дундаас нь ашиг олж ноёрхлоо хадгалахыг зорьсон юм.

Хоёр жилийн туршид Украины хямралаар шалтаг болгож, Швейцар, Финландыг НАТО элсүүлэн авахыг АНУ урагш ахиулж, түүнчлэн “Ази Номхон далайн бага НАТО” байгуулахыг зэхэж, нэн олон холбоотноо өөрийн дайны машиндаа баглаж авсан. Үүнээс шалтгаалан олон улсын нөхцөл байдал улам хурцдав. 2024 он гарснаас хойш Европын олон орны удирдагчид, НАТО-гийн өндөр зиндааны албан тушаалтнууд Оростой дайтах сэрэмжлүүлэг гаргаж, Европ тив цэргийн бэлтгэлээ нэмэгдүүлэхийг уриалсан. Өдгөө НАТО нь Европт “Тууштай хамгаалагч 2024”цэргийн сургуулилт хийж байгаа бөгөөд үүгээр Оростой шууд байлдахыг төсөөлөн загварчилж буй хэрэг юм. АНУ-ын өдөөн төлөвлөлтөөр, дэлхийн дайн үүсэх эрсдэл улам ихсэв.

Ганц талын хориг тавих нь гарцгүй, зөрчил сөргөлдөөнийг улам гааруулах үйлдэл болохыг энэ дайн тод гэрчиллээ.

Хоёр жилийн дотор АНУ, Европын Холбоо нь Орост эдийн засгийн хориг тавих арга хэмжээг өмнө хойно 13 удаа гаргаж, 2023 оны 11 дүгээр сард хориг нь нийт 17.5 мянган зүйлд хүрсэн нь рекорд тогтоосон. Гэтэл эдгээр хориг нь дайны талбар дахь Оросын үйл ажиллагааг өөрчилж чадаагүй, Оросын эдийн засагт ч бодитоор нөлөөлж чадаагүй, харин мөргөлдөөнийг удаан сунжирсан дайн болгоод, Европ тив өөрөө хохирч байна.

Нэг талаар, геополитикийн хямрал, эдийн засгийн хориг даамжирч, Европын өрсөлдөх чадварыг сулруулж байна. 2023 онд евро бүсийн ДНБ ердөө 0.5 хувь нэмэгджээ. Нөгөө талаар, цагаачлалыг эсэргүүцэх, дүрвэгсдийг эсэргүүцэх, даяарчлалыг эсэргүүцэх үзэл санааны урсгал Европт газар авч, популизм баримталдаг улс төрийн нам аажмаар хүчээ авч байна. Сүүлийн хоёр жилд хэт барууны популизмын улс төрийн нам Европын олон орны парламентын сонгуульд ялж байгаа бөгөөд үүнийгээ Европчууд “улс төрийн цунами” гэж нэрлэдэг болжээ.

Гэрээ хэлэлцээ хийх нь ямарваа мөргөлдөөний эцэс төгсгөл гэдгийг түүхийн практик гэрчилсэн. Украины хямрал удаан хугацаагаар сунжрах, ээдрээтэй болох, өргөжин тэлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ашиг тусад нийцэхгүй. Яриа хэлэлцээ хийх нь хямралыг шийдвэрлэх цорын ганц гарц мөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд, Хятад улс ямагт талуудыг тэвчээртэй хүлээцтэй байж, хямралыг шат өгсүүлэхээс зайлсхийж, дайны эрсдэл гадагш өргөжихийг хамтдаа сэргийлж, улам их цар хүрээтэй том гүрнүүдийн дайн, хүмүүнлэгийн хямрал бий болохоос сэргийлэхийг уриалсаар ирсэн бөгөөд тусгай элч томилон олон оронд очуулан зуучлал хийсэн. Хятадын тал байр сууриа олонтаа илэрхийлж, өчүүхэн ч гэсэн эрмэлзэл найдлага байсан тохиолдолд хүчин чармайлт гаргахаа орхихгүй бөгөөд дайныг даруй түргэн зогсоох, сэргээн босголт болон энх тайвны төлөө үргэлжлүүлэн бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Бүгдээрээ аюулгүй байхыг зорьж байна, гэтэл аюулгүй байдлыг хэрхэн хангах  вэ? Цэргийн бүлэглэлээ чангатгах, бүр өргөжүүлэхэд түшиглэж болохгүй, нэн ч бусад орны аюулгүй байдлаар золиос болгож болохгүй. Украины хямралыг зохицуулахад, талууд чин үнэнчээ харуулж, хамтдаа хичээн зүтгэж, тухайн мөргөлдөгч хоёр тал гал зогсоон яриа хэлэлцээ хийхэд нь шаардлага бүхий нөхцөл боломж бүрдүүлж өгөх нь хамгийн тулгам асуудал болоод байна. Хамгийн гол зүйл нь, заавал тэнцвэртэй, бүх талын, ухаалаг байр суурь баримталж, Украины бүрэн эрх аюулгүй байдал хамгаалагдах ёстой, зүй ёсны аюулгүй байдлын талаар Оросын анхаарч буй асуудлыг хүндэтгэх ёстой. Ийм үндэс суурь дээр яриа хэлцэл зөвшилцөл өрнүүлж, Европ тив тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой аюулгүй байдлын бүтэц загвар байгуулахыг дэмжих ёстой.

Энэ замаар л дайн эцэслэж, Европт өнө мөнхийн амар амгаланг тогтоох боломжтой болно.