Израилийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав
2024-02-25 15:21:35
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 24-ний орой Тель-Авив хотод Израилийн олон мянган иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, гал зогсоох хэлэлцээрийн үйл явцыг ахиулахыг Израилийн засгийн газарт шаардаж, баривчлагдсан хүмүүсийг аль болох хурдан суллаж, ар гэрт нь буцаахыг уриалсан байна.

Мөн орой жагсагчдын ихэнх нь цөм Израилийн баривчлагдсан хүмүүсийн хамаатан садан байж, тэд баривчлагдсан хүмүүсийн зургийг барьж, засгийн газар арга хэмжээгээ түргэтгэж, баривчлагдсан хүмүүсийг аль болох хурдан ар гэрт нь буцаахыг хүссэн байна. "Ямар ч байсан бидний хамаатан саданг бүгдийг нь эргүүлэн авчрахыг Ерөнхий сайд Нетаньяхуд бид хэлсээр байгаа" хэмээн тэд хэлэв.

Эсэргүүцэгчид: Зөвхөн улс төрийн тохиролцоо, олон улсын хамтын нийгэмлэгийн хөндлөнгийн оролцоо л сая өнөөгийн мөргөлдөөнийг шийдэж чадна. Бид цэрэг дайны ажиллагаагаар зохицуулах шийдлээ үргэлжлүүлж болохгүй, учир нь энэ шийдэл ямар ч ач холбогдолгүй байгаа төдийгүй байдал улам дордож байна. Хоёр талаас цөм олон хүн амиа алдсан, тиймээс даруй түргэн гал зогсоож, саатуулагдсан хүмүүс аль болох хурдан эргэж ирэхийг бид хүсэж байна гэжээ.