Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг Палестинчуудад хэрэгтэй гэв
2024-02-25 15:28:03
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын тамгын газраас мэдээлснээр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы дарга Денис Фрэнсис 23-нд Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлагийн(UNRWA) ахлах комиссар Филипп Лазаринид захидал илгээжээ. Фрэнсис захидалдаа, "75 жилийн турш, Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлаг(UNRWA) нь олон сая палестинчуудын хувьд дутагдаж болошгүй авран туслагч нь байсаар ирсэн” гэжээ.

Газын зурваст хүмүүнлэгийн хүнд байдал үргэлжилсээр байгаа болон Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлаг(UNRWA)-т тулгарч буй ноцтой сорилтод сэтгэл дундуур байгаагаа тэрээр илэрхийлэв. Гишүүн орнууд Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх НҮБ-ын агентлаг(UNRWA)-т тогтвортой болон урьдчилан таамаглаж болохуйц санхүү, улс төрийн дэмжлэг үзүүлж, тус агентлагийг үүсгэн байгуулснаас хойшхи хамгийн том хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхийг Фрэнсис шаардсан байна.

Фрэнсис хэлэхдээ, ”Палестины ард түмэн, ялангуяа Палестины хүүхдүүдэд хэвийн үйл ажиллагаа бүхий UNRWA агентлаг хэрэгтэй байна" гэжээ.