G7 дээд хэмжээний видео уулзалт хийв
2024-02-25 15:25:06
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 24-нд Италийн ерөнхий сайд Мелони Украины нийслэл Киев хотод Их долоогийн бүлгийн удирдагчдын видео уулзалтыг даргалан зохион байгуулж, Украинд үзүүлэх тусламжийн асуудлыг голчлон хэлэлцсэн байна. Хуралдаанаар, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг эрчимжүүлнэ гэсэн мэдэгдэл гаргасан байна.

Уулзалтын дараа, Италийн Ерөнхий сайд Мелони, Украины Ерөнхийлөгч Зеленский, Канадын Ерөнхий сайд Трюдо, Европын комиссын дарга фон дер Лейен болон ЕХ-ны зөвлөлийн жижүүр дарга орон Бельгийн Ерөнхий сайд Декро нар хамтран хэвлэлийн бага хурал хийв.

“Их долоогийн бүлэг" цаашид шаардлагатай тусламжийг боломжийн хэрээр үзүүлэх болно гэдгийг Италийн Ерөнхий сайд Мелони дахин нотлов. Украинд үзүүлэх 45 тэрбум еврогийн тусламжийг ирэх гуравдугаар сард өгөх болно гэж Фон дер Лейен онцолжээ.