Хаврын баяраар аяллын хоёр дахь оргил үе тохиож байна
2024-02-25 16:11:59
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын төмөр замын группээс мэдээлснээр, 2-р сарын 24-нд Хятадын бүх төмөр замаар бараг 13.183 сая зорчигч тээвэрлэсэн байна. Өнөөдөр (2-р сарын 25) Хятадын бүх төмөр замуудаар бараг 15.8 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд нэмэлтээр 1238 суудлын галт тэрэг явуулахаар төлөвлөсөн байна.

Цаг агаар сайжирч, улс орон даяар ажил үйлдвэрлэл, хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн, Хаврын баяраар аялалын хоёр дахь оргил үе эхэлсэн байна. Хоёрдугаар сарын 24-нд Хятадын бүх төмөр замаар бараг 13.183 сая зорчигч тээвэрлэсэн бол, өнөөдрийн байдлаар 15.8 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байна. Мөн 1238 суудлын галт тэрэг нэмж явуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр Хятадын Төмөр замын Бээжингийн товчоо 1 сая 220 мянган зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд үүний дотор Бээжингийн чиглэлд 504 мянган зорчигч тээвэрлэж, 482 мянга нь Бээжинд ирэх төлөвтэй байна. Хөх мөрний гурван хавцалын төмөр замаар өнөөдөр бараг 2.8 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа нь 2024 оны хаврын баяраас хойших нэг өдрийн зорчигчдын тоо хэмжээний шинэ амжилтыг тогтоосон байна. Хятадын төмөр замын Гуанжөу дахь товчоо бараг 1.941 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний дотроос 1 сая 773 мянган зорчигч хүлээн авснаар, өчигдрийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна.