Бөхай тэнгис дэх газрын тос, байгалийн хийн нөөц 40 сая шоо метрээс давжээ
2024-02-25 15:30:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын CNOOC групп өнөөдөр /2-р сарын 25/ мэдэгдэхдээ, Хятад улсын Бөхай тэнгисийн газрын тос, байгалийн хийн гүний хайгуулын ажилд томоохон шинэ нээлт хийсэн гэжээ. Бөжун 26-6 газрын тосны шинэ цооногийн туршилтын бүтээмж дээд цэгтээ хүрч, газрын тос, байгалийн хийн шинэ батлагдсан нөөц 40 сая шоо метрээс давж, батлагдсан нийт нөөц 200 сая шоо метрээс давсан байна.

Бөжун 26-6 газрын тосны орд нь Бөхай тэнгисийн өмнөд хэсэгт, даруй Тяньжин хотоос 170 км-ийн зайд оршдог. Саяхан дууссан өрөмдлөгийн үнэлгээний худаг болох Бөжун 26-2 хэмээх Хойд 2 худагт, өрөмдлөгийн явцад 118 метр зузаан газрын тос, байгалийн хийн давхарга үүссэн байна. Туршилтын үр дүнгээс үзэхэд, тус цооногийн хоногийн дундаж нефтийн олборлолт 390 шоо метр байж, хоногийн дундаж хийн олборлолт 50 мянган шоо метрээс давж, шинээр өрөмдөж буй газрын тосны цооногуудын туршилтын бүтээмжийн дээд амжилт тогтоосон байна.

Хятадын CNOOC группийн Тяньжиний салбар компаний ерөнхий менежерийн орлогч Жөу Жяшюн: Ердийн олборлолтын түвшинд үндэслэн тооцоолбол, Бөжун 26-6 газрын тосны ордоос 30 сая шоо метр түүхий тос олборлох боломжтой. Бензин болгосны дараа, нэг сая хүн амтай хотын иргэдийн өдөр тутмын тээврийн хэрэгцээг 20 гаруй жил хангах боломжтой. Үүний зэрэгцээ 11 тэрбум шоо метр байгалийн хий олборлох боломжтой бөгөөд энэ нь нэг сая хүн амтай хотын оршин суугчдын ахуйн хэрэглээний хийн хэрэгцээг 60 гаруй жил хангах боломж байж, нийгэм, эдийн засгийн асар их үр өгөөж авчрах болно гэжээ.