Оростой харилцдагаар шалтаглан Хятадын компаниудад хориг тавьжээ
2024-02-26 16:45:01
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-тай холбоотой гэж үзэж Америк саяхан Хятадын компаниудад хориг тавьжээ.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Америкийн эл үйлдэл тэр чигээрээ ганц талын хориг арга хэмжээ, "урт гарын хяналт", эдийн засгийн сүрдүүлэлт, заналхийлэл бөгөөд олон улсын эдийн засаг, худалдааны дэглэм, зарчмыг бусниулж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээний аюулгүй, тогтвортой байдлыг хохироож байна. Иймд Хятад улс эрс хатуу эсэргүүцэл илэрхийлж  байна, шаардлагатай арга хэмжээ авч өөрийн улсын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална гэв.