Инновациар шинэчлэлтийг түргэтгэж байна
2024-02-26 11:02:32
Share
Share this with Close
youtube WeChat

Сингапурын энэ жилийн нисэх онгоцны үзэсгэлэнд Хятадад үйлдвэрлэсэн C919 том оврын нисэх онгоц оролцсон нь “Хятадад үйлдвэрлэв” нэрийн чухал бэлгэ тэмдэг болж, Хятадын эдийн засгийн хөдөлгөх хүч хурдтай шинэчлэгдэж буйн тод жишээ болов гэж хэвлэлүүд мэдээлжээ.

ХТРТ-ийн CGTN суваг саяхан Хятадын Ардын Их Сургуультай хамтран Шинэ эриний олон улсын харилцаа судлалын хүрээлэнгээр дамжуулан олон улсад санал асуулга явуулав. Санал асуулгад оролцогсдын 87.1 хувь нь Хятад улс шинжлэх ухаан технологийн шинэчлэлээр эдийн засгийн чанараа дээшлүүлж байгааг сайшааж, шинэ үйлдвэрлэлийн хүчин чадал нь Хятадын шинэчлэлтийн үйл явц түргэсэн сайжрахад түлхэц болно гэжээ.

Үйлдвэрлэлийн хүчин тасралтгүй шинэчлэл хийсний үр өгөөжөөр Хятадын эдийн засаг 40 гаруй жилд эрчтэй хөгжсөн бөгөөд шинжлэх ухаан технологийн инноваци ямагт гол байсаар ирэв. Хятад улс 2023 онд дотооддоо том оврын нисэх онгоц үйлдвэрлэсний зэрэгцээ том оврын аяллын усан онгоц бүтээж, “Фэньдөүжэ” хэмээх төхөөрөмж далайн гүнд шумбаж, сансрын нисгэгчид ээлжээ солилцсон жил байв. Санал асуулгад оролцогсдын 93.2 хувь нь Хятад улсын шинжлэх ухаан технологийн хүчин чадлыг сайшааж, 84.9 хувь нь Хятадын шинжлэх ухаан технологийн үр бүтээмж олон улсын хамтын нийгэмлэгт олон ашиг тус өгч байна гэв. Тоо баримтаас харвал, Хятадын суурь судалгаанд хийсэн санхүүжилт 2012 онд 49.9 тэрбум юань байсан бол 2022 онд 202.35 тэрбум юань болж нэмэгдсэнээр квантын мэдээлэл, үүдэл эс, синтетик биологийн салбар чухал үр бүтээмжид хүрэхэд дэмжлэг үзүүлжээ. Санал асуулгад оролцогсдын 85.4 хувь Хятадын бие даасан инновацийн салбар, түүнд оруулж буй асар их хөрөнгө оруулалтыг өндрөөр үнэлсэн байна.


Уртнасан