Газын зурвасаас энгийн иргэдийг албадан нүүлгэх төлөвлөгөө гаргажээ
2024-02-26 16:46:35
Share
Share this with Close
youtube WeChat

"Times of Israel" сонин, "AFP" агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 26-нд Израилын ерөнхий сайдын ажлын алба мэдэгдэл нийтэлж, Израилын батлан хамгаалах хүчин Газын зурвасаас энгийн иргэдийг албадан нүүлгэх төлөвлөгөө гаргаж засгийн газартаа өргөн барьсан гэжээ.

"Times of Israel" сонины мэдээлснээр, Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлэхдээ, хэрвээ Израил болон ХАМАС гал зогсоох тохиролцоонд хүрч чадвал Рафах дахь Израилын хуурай замын цэргийн ажиллагаа хойшлогдож магадгүй гэсэн байна.

Израил болон ХАМАС энэ долоо хоногт Катарт гал зогсоох хэлэлцээ хийнэ гэж өмнө нь Египетийн талын эх сурвалжид мэдээлж байсан юм.