"Хятадын төсөл" дээд түвшний форум Абу Дабид болов
2024-02-26 11:00:44
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 25-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Дэлхийн худалдааны байгууллагын 12 дахь удаагийн "Хятадын төсөл" дээд хэмжээний форум болж, Худалдааны сайд Ван Вэньтао нээлтэд оролцов. 

Нээлтэд хэлсэн үгэндээ Ван Вэньтао, Арабын орнуудыг оролцуулсан хөгжиж буй орнууд олон талт худалдааны системд нэгдэхийг Хятад улс дэмжиж ирсэн. Өөрийн хөгжлөөр дэлхийд үр өгөөжөө хүртээхийг бид тууштай баримталдаг. Хятад улс олон талт худалдааны тогтолцооны хүрээнд өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулж, "Хятадын төсөл"-ийг хэрэгжүүлэн, олон талт худалдааны системийн нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэрт байдлыг сайжруулж, Дэлхийн хөгжлийн санаачилгыг бодит ажил хэрэг болгож, улмаар дэлхийн хөгжлийн хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахын төлөө ажиллана гэв. 

Арга хэмжээний үеэр Ван Вэньтао, Нгози Оконжо-Ивеала нэр шинэ ээлжийн "Хятадын төсөл" санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Мароккогийн Аж үйлдвэр, худалдааны сайд Рияд Мезур, Хятад улс олон талт худалдааны системд чухал үүрэг гүйцэтгэж, бусад улс орнуудыг ДХБ-д элсэхэд асар их үүрэг гүйцэтгэж, олон талт худалдааг хамгаалахад эерэг, хүчтэй хувь нэмэр оруулсан гэв.