Цөмийн бохирдсон ус зайлуулах дөрөв дэх үе шатаа 28-нд эхлүүлнэ гэв
2024-02-26 18:00:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2-р сарын 26-нд Японы Токиогийн цахилгаан эрчим хүчний компани мэдэгдэхдээ, 28-ны өдрөөс эхлэн Фукушимагийн цөмийн цахилгаан станцаас цөмийн бохирдсон усыг дөрөв дэх удаагаа урсгаж эхэлнэ гэжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Токиогийн цахилгаан эрчим хүчний компани цөмийн бохирдолтой усыг гурван удаа далайд цутгаж, нийтдээ 23,400 тонн цөмийн бохирдсон усыг цутгажээ.

Цөмийн бохирдсон усыг шүүж шингэлсний дараа далайд цутгах шийдвэрийг Японы засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 13-нд албан ёсоор гаргасан юм. Японы засгийн газар Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохирдсон усыг далайд цутгаж эхлэх шийдвэр гаргасны дараа, олон улсын хамтын нийгэмлэг үүнийг эрс шүүмжилж, эсэргүүцсэн юм. Олон орны хүмүүс болон хэвлэл мэдээллийнхэн тэмдэглэхдээ, Японы энэ үйлдэл нь туйлын хариуцлагагүй мөртөө маш их хор хөнөөлтэй учир, Япон цөмийн бохирдолтой усыг далайд цутгах шийдвэрээсээ нэн даруй татгалзахыг шаардаж байна гэжээ. 2023 оны 8-р сарын 24-ний өдөр Япон олон улсын хамтын нийгэмлэгийн хатуу эсэргүүцэлийг үл тоон, Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохирдсон усыг далайд цутгах эхэлсэн байна.