НҮБ-ын Байгаль орчны VI бага хурал боллоо
2024-02-26 18:03:29
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 26-нд НҮБ-ын Байгаль орчны VI бага хурал Кени улсын Найроби хотноо боллоо. "Үр дүнтэй, хүртээмжтэй, тогтвортой олон талт үйл ажиллагаа авахаар дамжин уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал болон бохирдлын асуудлыг даван туулна" гэсэн ерөнхий сэдэвийн дор энэхүү бага хурал болов.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Андерсон, Найроби дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Зайнаб Хава Бангура, Кенийн засгийн газрын төлөөлөгчид болон оролцогч гишүүн орнуудын төлөөлөгчид нээлтийн ёслолд үг хэлэв. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин хийгээд биологийн олон янз байдлын алдагдал, бохирдол хийгээд хог хаягдал зэрэг дэлхийн гурван хямралыг даван туулахад олон талт үзэл баримтлал хэрхэн тусалж болох асуудалд энэ удаагийн бага хурал гол анхаарлаа хандуулсан байна.

Долоо хоног үргэлжлэх энэхүү уулзалтаар дээд хэмжээний хэд хэдэн яриа хэлцэл, олон талт зөвлөлдөх уулзалт, мөн албан ёсны 30 гаруй арга хэмжээ зохион байгуулах болно.