Зарим орон зөв шийдвэр гаргах нь зүйтэй
2024-02-26 16:36:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр хэвлэлийн бага хуралд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Тайвантай “дипломат харилцаа”-тай байх гэх асуудалтай холбогдуулан Мао Нин хэлэхдээ, "Нэг Хятад"-ын зарчим хүмүүсийн сэтгэлд хүрч байгаа нь цаг үеийн чиг хандлага юм. Өнөөгийн байдлаар дэлхийн 183 улс "Нэг Хятад"-ын зарчим дагуу Хятад улстай дипломат харилцаа тогтоосон. Цөөн улс Хятадын Тайвантай “дипломат харилцаа” гэгч хэлхээ холбоотой байгаа. Эдгээр орон түүхийн зөв талд зогсож, өөрийн орны язгуур ашиг сонирхол, урт хугацааны ашиг сонирхлын үүднээс зөв шийдвэр гаргах нь зүйтэй гэжээ.