Америкийн гаргасан хуурамч тайланг Худалдааны яам няцаав
2024-02-26 15:30:15
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Худалдааны төлөөлөгчийн газар "Хятад улс ДХБ-д элсэхдээ амласан амлалт, хэрэгжүүлсэн байдал-2023" тайлан гаргаж, Хятадын амлалтаа хэрэгжүүлсэн бодит үр дүнг үгүйсгэж, Хятад улсын эдийн засаг худалдааны тогтолцоо, бодлого нь дэлхийн худалдаанд асар их сорилт авчирч байна гэж зэмлэжээ. Худалдааны яамны Дэлхийн худалдааны хэлтсийн албан тушаалтан хариу тайлбар өгөв. Тэрээр, энэ тайланд байгаа хуурамч зэмлэлийг Хятадын тал анзаарсан. Америкийн талын хориг, дарамт шахалтын эсрэг авсан Хятадын хариу арга хэмжээг “санаатайгаар харилцаагаа тасалсан” гэх нэр тохож, Хятадын талыг “үйлдвэрлэх хүчний хэт илүүдэл” бий болгосон гэж гүтгэсэн зэрэг нь Америкийн ганц талт үзэл, дээрэнгүй үйлдлийг харуулж байна. Хятад үүнийг эрс эсэргүүцэж байна.

ДХБ-д элссэнээс хойш Хятад улс хөгжиж буй хамгийн том гишүүн орны хувьд олон талт худалдааны тогтолцоог дэмжиж, олон талт үзэл хэрэгжүүлж, амлалтаа бодитоор хэрэгжүүлж, улс орны байдалд тулгуурлан социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, хуулийн системийг тасралтгүй боловсронгуй болгож, тогтолцооны шинжтэй өндөр түвшний нээлттэй байдлаа өргөжүүлж ирэв. Хятад улс ДХБ-ын өөрчлөлтөд бүх талаар гүнзгий оролцож, хөгжиж буй бусад гишүүдэд, ялангуяа хөгжлөөр хамгийн тааруу орнууд олон талт худалдааны тогтолцоонд оролцоход идэвхтэй туслав.

Буруу үг үйлдлээ нэн даруй залруулж, ДХБ-ын дүрэм, өөрийн амлалтаа сайтар журамлаж, ДХБ-аар гол болгосон, дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог Хятад зэрэг бусад гишүүдтэй хамтдаа хамгаалж, дэлхийн асуудал сорилтыг шийдвэрлэхэд оролцох ёстой үүргээ гүйцэтгэхийг бид Америкт уриалж байна гэв.


Уртнасан