Хятадын хөгжил заналхийлэл биш
2024-02-26 17:11:54
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 26-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал даргалж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Малайзын Ерөнхий сайд Анвар Имрахим Их Британийн хэвлэлд ярилцлага өгч барууныхны байр суурийг шүүмжилсэн. Малайз төвийг сахина, Америкаас айж Хятадын эсрэг үйлдэл хийхгүй гэсэн байна. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, дээрх байр суурь нь хөгжиж буй орнуудын тусгаар тогтнолоо тууштай баримтлах, хөгжлийг эрэлхийлэх дуу хоолойг бүрэн илэрхийлж байна. Хятадын хөгжил нь дэлхийд боломж олгож байгаа болохоос заналхийлэл биш юм. Хятад улс бие даасан энх тайванч гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж, бүлэглэлд хуваагдан сөргөлдөхийг эсэргүүцдэг. Бид энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаа явуулна гэжээ.