Өргөдлөө өгсөн эмч нар засгийн газрын шийдвэрийг зөвшөөрөхгүй
2024-02-26 11:05:33
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ын эмч нар анагаах ухааны их сургуулийн элсэлтийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэх аян үргэлжилж, эмнэлгийн салбарт хямрал нүүрлээд байна. Эмч нарын эсэргүүцээд байгаа элсэлтийг нэмэх төлөвлөгөөгөө цуцал гэсэн шаардлагыг засгийн газар өчигдөр 25-нд хүлээн зөвшөөрсөнгүй. Харин ч эрүүл мэндийн газарт прокурорууд илгээж, өргөдлөө өгч ажлаасаа гарсан эмч нарыг ажлын байрандаа эргэн ирэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ. 

Эмчийн хүрэлцээ муу байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2025 онд анагаахын сургуульд элсэгчдийн тоог өнөөгийн 3058 байгаагаас нэмэгдүүлж 5058 болгоно гэж зарласан. Элсэлт нэмэх төлөвлөгөөг эмч нар, анагаахын сургуулийн оюутнууд эрс эсэргүүцэж, энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд сөргөөр нөлөөлнө гэжээ. Зарим шүүмжлэгчид эсрэгээр мэргэжлийн эмч, эмнэлгийн салбарын ажилтнууд төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа нь тэд орлого буурахаас санаа зовниж байна гэв. 

Солонгосын анагаах ухааны нийгэмлэг 25-нд Сөүл хотноо яаралтай хуралдаж, элсэлт нэмэх төлөвлөгөөгөө цуцлахыг засгийн газраасаа шаарджээ. Тэд дараа нь БНСУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын байрны гадаа жагсаж, төлөвлөгөө нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзэж, ажилдаа эргэн орохыг шаардсан Засгийн газрын шийдвэрийг хүлээж авахгүй гэж мэдэгджээ.