ДХБ-ын жинхэнэ сорилт бол АНУ
2024-02-27 10:24:54
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Худалдааны төлөөлөгчийн газар саяхан "Хятад улс ДХБ-д элсэхдээ амласан амлалт, хэрэгжүүлсэн байдал-2023" тайлан гэгчийг гаргаж, Хятадын амлалтаа хэрэгжүүлсэн бодит үр дүнг үгүйсгэж, Хятад улсын эдийн засаг худалдааны тогтолцоо, бодлого нь дэлхийн худалдаанд асар их сорилт авчирч байна гэж зэмлэжээ. Нэг тайлан гэгчээр үнэн мөнийг далдлах гэж байна уу? Америк ямар далд санаатай өвөрлөж буйг харахад ил байна.

Хятад улс ДХБ-д элсэх үйл явцыг хэрхэн дүгнэх вэ? АНУ өөрийн стандартаар үнэлэхийг оролдож байна. ДХБ-ын дүрэмд үндэслэн бодитой дүгнэлт хийх биш, "Хятад улс элсэх тухай протокол", "Хятадын нэгдэн орох ажлын хэсгийн тайлан"-ыг ч дурдаагүй, харин тэд өөрсдийн стандартыг субьетив байдлаар тогтоодог. Хятадын онцлогтой социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрэн өөрчилж, Хятад улс ДХБ-д элсэх, хэрэгжүүлэх үнэлгээний үндсэн шалгуурыг тогтоож, АНУ-ын зарчмын дагуу зохион байгуулалтын шинэчлэл хийхийг Хятадаас шаардаж байгааг АНУ-ын тайлангаас харж болно гэж шинжээчид онцлов.Энэхүү тайлангийн цаана Америкийн далд санаа агуулж байна гэдэг нь харагдаж байна.

Тайлангийн агуулгыг сайтар ажиглавал Хятад улс ДХБ-д элсэх, хэрэгжүүлэх үйл явцад үзүүлсэн асар их ахиц дэвшил, авсан арга хэмжээнүүдийг АНУ огт үл тоомсорлож, итгэл үнэмшилгүй байгааг бид харж байна. Зөвхөн өнгөрсөн жил буюу 2023 онд Хятад улс Загасны аж ахуйг дэмжих хэлэлцээрийг баталж дуусгасан анхны хөгжиж буй орон болж, Хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хэлэлцээрийн текстийн хэлэлцээг дуусгаж, Дэлхийн дижитал худалдааны зарим дүрмийн талаар хэлэлцээг бодитойгоор дуусгахад ДХБ-ыг сурталчлахыг бүх талууд өндрөөр үнэлж байна. Цаг хугацааны хувьд, Хятад улс ДХБ-д элссэнээс хойш Хятадын нийт тарифын түвшин 2001 онд 15.3%-иас 2023 онд 7.3%-д хүрч буурчээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарифын дундаж түвшин бусад хөгжиж буй болон хөгжингүй гишүүн орнуудынхаас хамаагүй доогуур байгаа бөгөөд ДХБ-ын амлалтын дагуу импортын квот, импортын тусгай зөвшөөрөл, тусгай тендер шалгаруулалт зэрэг тарифын бус арга хэмжээг цуцалсан.

Уг тайланд, АНУ мөн Хятадын хууль ёсны худалдааны арга хэмжээг "эдийн засгийн дарамт" гэж буруу тайлбарлаж, АНУ-ын хориг дарамтын хариуд авсан Хятадын арга хэмжээг "тусгаарлах оролдлого" гэж тодорхойлсон байна. Энэ бол хуурамч мэдээлэл тарааж буй үйлдэл бөгөөд үнэндээ АНУ-ын өөрийн үйл ажиллагааны тусгал болох юм.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан сүүлийн үеийн мэдээллээс үзвэл, 2023 оны сүүлээр АНУ-ын Худалдааны яам SMIC-ийн АНУ-ын ханган нийлүүлэгчдэд олон арван захидал илгээж, SMIC-д нийлүүлэхээ зогсоохыг шаардсан байна. Чухам хэн нь сүрдүүлэгч, давхар стандарт хэрэгжүүлэгч гэдэг нь тодорхой юм. Мөн АНУ олон улсад өрсөлдөх чадвартай Хятадын өндөр технологийн компаниудыг дарамлахын тулд янз бүрийн шалтаг гаргаж, Хятадын 1000 гаруй компанийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан. Одоогийн байдлаар АНУ дэлхийн 40 шахам оронд ганц талын эдийн засгийн хориг арга хэмжээ авч, дэлхийн хүн амын бараг тал хувь нь хохироод байна. "Аюулгүй байдал" нэрийн дор АНУ-ын засгийн газар эдийн засаг, худалдаа, технологийн салбарт "тусгаарлах"-ыг иж бүрэн дэмжиж байгаа нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд томоохон аюул учруулж байна.

Худал үгийг мянга давтсан ч худлаа л байх юм. АНУ-ын тайланг хэрхэн зохиосон ч гэсэн энэ нь улс төрийн тайлан, худал тайлан хэмээх мөн чанараа өөрчилж чадахгүй. Хятад улс ДХБ-ын амлалтаа бүрэн биелүүлээд зогсохгүй ДХБ-ын дүрэм журмыг сахин хамгаалах, дэлхийн эдийн засаг худалдааны тогтолцоонд эерэг өөрчлөлтийг ахиулагч шилдэг суралцагч, олон талт үзлийг жинхэнэ хэрэгжүүлэгч гэдгийг баримтууд бүрэн нотолж байна. ДХБ-ын ерөнхий захирал Ивеала хэлсэнчлэн, Хятад улс хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ бүх гишүүн орны байр сууринаас асуудлыг бодож, шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх болон ДХБ-ын бусад хэлэлцээг ахиулж, нааштай үр дүнд хүрч чадна. АНУ-ын зарим хүмүүс Хятад руу дайрахын оронд өөрсдийгөө хянах нь илүү дээр юм.