Шюүн-аний шинэ бүсийн бүтээн байгуулалт эрчимжиж байна
2024-02-27 16:18:53
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас хоёрдугаар сарын 27-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албаны хүн хэлэхдээ, Шюүн-аний шинэ бүсийн өргөн цар хүрээтэй том бүтээн байгуулалт, Бээжин хотын нийслэлийн бус хүчин чадамжийг шилжүүлэх ажил чухал үе шатандаа орлоо гэв.

Төлөвлөлт, холбогдох бодлого тогтолцооны хувьд Төв засгийн газрын түвшний хоёр том төлөвлөлт, мөн зам тээвэр, санхүү, татвар зэрэг 20 гаруй тусгай төлөвлөлт, 20 гаруй нэмэлт дагалт бодлого хэрэгжүүлээд байна. Өдгөө тус бүсийн хотын ерөнхий төлөв нэгэнт тогтсон байна. "Дөрвөн босоо гурван хөндлөн" хурдны авто зам болон гол чухал салбар замын сүлжээ бүрэн ашиглалтад оржээ. Түүнчлэн Бээжин- Шюүн-ань чиглэлийн хот хоорондын хурдны төмөр зам нэвтэрснээр Бээжингийн баруун вокзалаас Шюүн-аний шинэ бүс хүртэл 50 орчим минут, Дашингийн онгоцны буудлаас Шюүн-ань хүртэл 19 минут зарцуулах болжээ.