Америкийн чип үйлдвэрлэгчид Хуавэйг гол өрсөлдөгч гэж харж байна
2024-02-27 16:35:58
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжаас үзвэл, Нвидиа саяхан Америкийн Үнэт цаас, биржийн хороонд гаргасан мэдүүлэгтээ Хуавэй компанийг анх удаа хиймэл оюун ухааны зориулалтын чип зэрэг олон төрөлд гол өрсөлдөгчийн жагсаалтад оруулсан байна. Түүнчлэн засгийн газар нь хэрэв чипийн экспортод тавих хязгаарлалтаа чангатгавал Нвидиа компанийн өрсөлдөх чадвар улам ихээр хохирох болно гэж мэдүүлэгт онцолжээ.

Үүнтэй холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр, 27-нд хэлэхдээ, хориг хязгаар нь Хятадын инновацын хөгжлийг хориглож чадахгүй бөгөөд Америкийн компаниудыг оролцуулсан ажил төрлийн салбарын эрүүл хөгжилд сөргөөр нөлөөлнө гэдгийг бодит байдал нотолж байна. Нээлттэй хамтын ажиллагаа бол хагас дамжуулагч үйлдвэрлэгч салбарынхны гол цөм хөдөлгөх хүч мөн. Хятад улс дэлхийн хагас дамжуулагчийн гол зах зээлийн нэг юм. Хүчээр зах зээлийг хуваагдуулж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээг тасалдуулах нь аль ч улс орны ашиг сонирхолд нийцэхгүй. Иймд Америкийн тал зах зээлийн эдийн засаг болон шударга өрсөлдөөний зарчим мөрдөж, улс орнуудын аж ахуйн нэгжийн эерэг өрсөлдөөнөөр технологийн дэвшлийг дэмжих ёстой гэжээ.