Косачев: НАТО Украин руу цэргээ илгээх нь Орост дайн зарласантай адил
2024-02-27 19:23:02
Share
Share this with Close
youtube WeChat

НАТО Украинд цэргээ оруулахыг үгүйсгэхгүй хэмээн Францын ерөнхийлөгч Макрон мэдэгдсний хариуд, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев Орон нутгийн цагаар 2-р сарын 27-нд олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, хэрэв НАТО Украин руу цэргээ илгээвэл, энэ нь тус байгууллага дайнд шууд оролцож байгаа, эсвэл Орост дайн зарлаж байгаа гэсэн үг юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Францын ерөнхийлөгчийн логик нь аюултай бөгөөд гамшигт үр дагаварт хүргэж болзошгүй. Харин ийм үр дагаврыг барууны зарим орны удирдагчид урьдчилан төсөөлж, ойлгох боломжгүй юм гэжээ. Косачев онцлохдоо, Барууны орнуудын "мэлхийг бүлээн усанд буцалгах" тактик Орост ямар ч үр дүнгүй гэжээ.

2-р сарын 26-нд Парист болсон "Украиныг дэмжих олон улсын бага хурал" дээр Францын ерөнхийлөгч Макрон хэлэхдээ, барууны орнууд Украинд үзүүлэх санхүүгийн болон зэвсгийн тусламжаа цаашид нэмэгдүүлэх болно, гэвч Украинд хуурай замын цэргээ оруулах эсэх талаар “зөвшилцөлд хүрээгүй” байна гэжээ.