Сайд нарын түвшний хурал Абу Дабид эхлэв
2024-02-27 09:20:11
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн Худалдааны Байгууллагын сайд нарын түвшний 13 дахь хурал өчигдөр, 26-нд Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид эхэллээ. Хурал 29 хүртэл үргэлжлэх юм. Хуралд олон орны эдийн засаг, худалдааны сайдууд, олон улсын эдийн засаг, худалдааны байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.

Хятадын Худалдааны яамны сайд Ван Вэньтао өргөтгөсөн хуралд илтгэл тавилаа. Тэрбээр, Дэлхийн Худалдааны Байгууллага бол олон талт үзлийн тулгуур, дэлхийн эдийн засгийн засаглалын чухал индэр. Хятадын засгийн газар олон талт үзлийг тууштай хамгаалж, ДХБ-ын ажлыг дээд хэмжээнд чухалчилдаг. Цаашид бид талуудтай хамтдаа хичээж, сайдын түвшний хурал бүрэн амжилтад хүргэхийн төлөө дэмжиж, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамтдаа бүтээх болно гэв.

Хурлаар Комор, Зүүн Тиморыг Дэлхийн Худалдааны Байгууллагад элсүүлснээр гишүүдийн тоо 166 боллоо.


Уртнасан