Антонио Гутерриш: Хүний эрхийг хамгаалахын тулд давхар стандартаас татгалзах хэрэгтэй
2024-02-27 09:14:17
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 55 дугаар чуулган өчигдөр, 26-ны өдөр Женевт эхлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхийлөгч Деннис Фрэнсис нар нээлтэд оролцож хэлсэн үгэндээ, хүний эрхийг хамгаалах, дэмжих нь тогтвортой энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Газын зурваст даруй хүмүүнлэгийн төлөө гал зогсоох ёстой гэж цохон тэмдэглэв.

Антонио Гутерриш хэлсэн үгэндээ хүний эрхийг хамгаалах нь энх тайвны тулгын чулуу бөгөөд эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн салбаруудад хүний эрхийг бүрэн хүндэтгэж, давхар стандарт хэрэглэхгүй байж л энх тайванд хүрэх зам эхэлнэ. Хүний үндсэн эрхийг хамгаалах үүднээс хүчирхийллийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор НҮБ-аас энэ онд зохион байгуулахаар төлөвлөж буй "Ирээдүйн дээд хэмжээний уулзалт"-ын боломжийг улс орнууд алдалгүй ашиглаж чадна гэдэгт найдаж байна гэв.

Тэрбээр мөн, Газын зурваст хүмүүнлэгийн гал зогсоож, баривчлагдсан бүх хүмүүсийг нэн даруй, болзолгүйгээр суллахыг дахин уриалжээ.