Ван Вэньтао, Нгози Оконжо-Ивеала нар уулзжээ
2024-02-27 09:11:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 25-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Дабид болсон ДХБ-ын Сайд нарын 13-р бага хурлын үеэр Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао ДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзжээ.

Ван Вэньтао хэлэхдээ, Хятад улс талуудын хамт энэ уулзалтыг илүү бодитой үр дүнд хүргэхэд бэлэн байна. Хятад улс маргаан зохицуулах механизмын хэвийн үйл ажиллагааг сэргээхийг дэмжиж, хөдөө аж ахуйн хэлэлцээний ажлын төлөвлөгөө боловсруулж, буурай хөгжилтэй орнууд болон цэвэр хүнс импортлогч хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж, загас агнуурын татаасны тухай хоёр дахь шатны хэлэлцээрийг дуусгахыг дэмжинэ. Хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх хэлэлцээрийг ДХБ-ын эрх зүйн тогтолцоонд оруулах болон цаг үетэй хөл нийлүүлэн алхах олон талт худалдааны дүрмийг дэмжинэ гэв.

Нгози Оконжо-Ивеала хэлэхдээ, Хятад улс ДХБ-ын ажилд бүтээлчээр оролцож, олон удаагийн хэлэлцээг ахиулж, нааштай үр дүнд хүргэсээр ирсэн. Хятад улс маргаан зохицуулах механизмын шинэчлэл зэрэг асуудлаарх хэлэлцээнд үргэлжлүүлэн тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, энэ уулзалтыг амжилттай явуулахад улам их хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэв.