ХТРТ-ийн 2024 оны Юньтин платформын контентын бүтээгдэхүүнүүдийг танилцуулав
2024-02-27 20:38:14
Share
Share this with Close
youtube WeChat

2-р сарын 27-нд Хятадын Төв Радио Телевизийн Төв 2024 оны Юньтин платформын контентын бүтээгдэхүүнийг танилцуулах нээлтийн хурал зохион байгуулж, өндөр чанар бүхий 41 аудио бүтээгдэхүүнийг бүх хэвлэл мэдээллийн хэлбэрээр хэрэглэгчидтэйгээ золгож буй нь ХТРТ-ийн өргөн нэвтрүүлгийг хөдөлгөөнт интернет рүү хөгжүүлж буй өрнүүн эрч хүчийг харуулсан байна. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн уг арга хэмжээнд оролцож, Интернетийн аюулгүй байдал болон мэдээллийн төв хорооны алба, улсын интернет мэдээллийн албаны ахлах инженер Сун Вэймин зэрэг зочидтой хамт Юньтин платформын контентын бүтээгдэхүүнүүдийг танилцуулж нийтлэв.

Хятадын төв радио телевизийн редакцийн зөвлөлийн гишүүн бөгөөд ерөнхий менежерийн газрын ерөнхий менежер Пэн Жяньмин хэлсэн үгэндээ, 5 жилийн өмнө ХТРТ байгуулагдсанаас хойш "радио телевиз болон сүлжээг адилхан чухалчилж, сүлжээг тэргүүн байранд тавин, дараа нь радио телевизийг чухалчилж, хөдөлгөөнт интернетийг нэн чухалчлах" медиа бүтээн байгуулалтын стратегийг баримталж, мөн интернетийг идэвхтэй ашиглаж, хэвлэл мэдээллийн нэгдмэл уялдаа холбоог гүнзгийрүүлсээр ирсэн юм. Хятадын төв радио телевизийн бүтээсэн өвөрмөц шинэ медиа платформын хувьд, Юньтин платформ нь ХТРТ-ийн бүх өргөн нэвтрүүлгийн давтамж болон аудио хөтөлбөрийн бизнесийн онцгой зөвшөөрөлтэй байж, бие даасан, хяналттай технологийн судалгаа, боловсруулалтаар дамжуулан хиймэл оюун ухаан, гурван хэмжээст өнгөлөг дуу чимээ зэрэг шинэ технологийн судалгаа, боловсруулалт, хэрэглээг үргэлжлүүлэн судлан хөгжүүлж, гол гол гар утасны үйлдлийн системийг хамарсан бөгөөд дотоодын гурван хэмжээст аудио урсгалыг тоглуулж чаддаг Хятадын гар утасны анхны програм болсон байна.