Америк Украинд цэрэг илгээхгүй
2024-02-28 10:30:11
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн тал Украинд цэргүүдээ илгээж Орос, Украины мөргөлдөөнд оролцуулахгүй гэж өчигдөр, 28-нд АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.  “Америк цэрэг илгээж Украинд туслах боломжтой” гэсэн Францын ерөнхийлөгчийн үгтэй холбогдуулан Мэттью Миллер хэлэхдээ, улс бүр өөрийн орны ашиг сонирхлын үүднээс байр сууриа илэрхийлэх үе бий. Украинд цэрэг илгээхгүй гэдгээ ерөнхийлөгч Жо Байден тодорхой хэлсэн. Харин Украинд зэвсгийн тусламж үзүүлэх хуулийн төслийг конгрессын зүгээс батлахыг уриалж байгаа гэжээ.