НАТО хаана хүртэл тэлэх вэ? Дэлхий хаашаа явж байна вэ?
2024-02-28 11:37:48
Share
Share this with Close
youtube WeChat
Унгарын парламент 26-нд хуралдаж, НАТО-д элсэх Шведийг хүсэлтийг зөвшөөрөв. Ингэснээр Шведийн хувьд "ногоон гэрэл асч" байгаа юм. Ингэснээр НАТО Балтын тэнгист Оросыг бүрэн бүслэх зураг харагдаж байна. Энэ тухай хэвлэлүүд ид бичицгээж байна. 

Швед  дэлхийн нэгдүгээр дайнаас хойш ямар нэгэн дайнд татагдан оролгүй, төвийг сахих бодлого хэрэгжүүлж ирсэн юм. НАТО-д элссэнээр Шведийн урт хугацааны тогтвортой энх тайван байдал эцэслэгдэж байна.   Украины эсрэг Оросын цэргийн ажиллагаа хоёр жилийн өмнө эхлэнгүүт Швед төвийг сахих бодлогоо өөрчилж,  НАТО-д элсэх хүсэлт гаргасан юм. 

Нэг дор зэрэг хүсэлт гаргасан Финлянд өнгөрсөн оны 4-р сард НАТО-д элссэн. Зөвлөлт холбоот улс задран унаснаас хойш энэ хоёр орныг элсэхийг Америк олонтаа ятгасан ч, тэд бууринаасаа хөдлөөгүй юм.  Орос Украины хямрал Швед Финлянд хоёрыг НАТО руу тэмүүлэх сэдэл өгч, НАТО-г өргөжүүлж Оросыг буланд шахах Америкийн зорилго гүйцэлдэж байна.  НАТО-ийн нийтийн хамгаалалтын 9-р заалтад аль нэг гишүүн орон нь дайралтад өртвөл бүх гишүүд хамтран хамгаална гэж бий. 

Шведийн "Үндэстэн дамнасан энх тайван ба ирээдүй судлал" санг үүсгэн байгуулагч Ян Обери, Швед өмнө нь зэвсэглэл хорогдуулах, цөмийн зэвсгийг устгахыг дэмжиж, НАТО болон Оросын хооронд зуучлагч, эедүүлэгч байсан.  НАТО-д элссэнээр Швед зөрчил мөргөлдөөн, хурцадмал байдалд татагдан орж, НАТО болон Оросын сөргөлдөөний хохирогч болж хувирлаа гэв. Швед төвийг сахих байр суурь баримталж ирсэн нь Балтын тэнгис хэдэн арван жил амар амгалан байх гол үндэс суурь байв гэж ОХУ-ын Гадаад харилцааны яам мэдэгдэж байв. Гэсэн ч одоо энэ бүх тайван цаг үе эргэлт буцалтгүй өөрчлөгдөв. 

Швед, Финлянд элссэнээр Орос НАТО-ийн хил хойд мөсөн далайгаас Балтын тэнгис хүртэл үргэлжлэх болов. Өөр улсуудын дунд буй Оросын  Калининград муж, тэрчлэн Балтын тэнгис тэр чигтээ НАТО-ийн орнуудад бүслэгдэж байна. Финляндын булангийн коридорын үзүүрт Оросын хоёр дахь том хот Санкт Петербург бий. Тэндээс холгүй Калининград хотод Оросын Балтын тэнгисийн усан цэргийн флот байдаг. 

Шведийн БХЯ-ны сайд  Болейн Карл Оскар энэ оны нэгдүгээр сард, Швед НАТО-д элссэнээр дайнд татагдан орж магадгүй гэдэг болгоомжлолоо илэрхийлж байв. Шведийн радио, НАТО-ийн хойд хилд мөргөлдөөн гарвал гадны цэрэг арми, зэр зэвсэг, техник, сум хэрэгсэл, шатахуун зэргийг Шведэд татан авчрах тул бид дрон болон пуужингийн бай болж магадгүй гэж мэдээлж байсан юм. 

Унгарын парламентын шийдвэрийн дараа НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга  Йонс Столтенберг  хэлэхдээ, Швед  элссэнээр НАТО улам хүчирхэг, Швед улам аюулгүй болсон гэв. Гэвч түүний энэ үг эргэлзээ төрүүлж байна. Европ тив улам аюулгүй болсон уу гэвэл, үгүй. Үүнийг Украины хямрал, Европын хүндрэл бэрхшээл нотолж байна. Оросын аюул гэгчийг НАТО хөөргөдөж, Европ тивд дайны гал дуудсан юм. Оросын ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын эхээр Америкийн сэтгүүлч Таке  Карлсенцед өгсөн ярилцлагадаа  Орос улс Польш, Латви болон европын бусад оронд газар нутгийн шаардлага тавихгүй. Польшид хүч хэрэглэхгүй, Польш Оросыг дайрвал бид хариу барина гэсэн юм.