Аюулгүйн зөвлөл хүмүүнлэгийн асуудлаар хуралдав
2024-02-28 10:59:05
Share
Share this with Close
youtube WeChat

Алжир, Гайана, Швейцар, Словенийн шаардлагаар өчигдөр, хоёрдугаар сарын 27-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурвас дахь хүмүүнлэгийн асуудал, ялангуяа үр тарианы асуудлаар хуралдав. Хятадын төлөөлөгч хуралд оролцож, Газад нэн даруй хүмүүнлэгийн үүднээс гал зогсоож, тусламжийн эд материалыг Газын бүсэд саадгүй нэвтрүүлэхийг ахин уриалжээ.

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн хэргийг түр хамаарагч Дай Бинь хэлэхдээ, НҮБ болон хүмүүнлэгийн байгууллага Газын хүмүүнлэгийн хямралыг намжаахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг Хятадын тал бүрэн хүлээн зөвшөөрч дэмжиж байна гэв.

Хятадын тал цаашид ч олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, энх тайвныг сэргээх, олон хүний амь насыг аврахын тулд Газын бүсэд гал зогсоож "хоёр орны төсөл"-ийг хэрэгжүүлэх, Ойрх Дорнодод өнийн энх тайван тогтоохын төлөө цуцалтгүй хичээх болно гэв.


Уртнасан