Палестин-Израилын мөргөлдөөний Сирид нөлөөлөх байдал, сөрөг үр дагаварыг хянах хэрэгтэй
2024-02-28 10:12:09
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Дай Бинь өчигдөр хоёрдугаар сарын 27-нд  Сирийн улс төр, хүмүүнлэгийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хуралд үг хэлж, Палестин-Израилын мөргөлдөөн хурцдах хэрээр Сирид нөлөөлөх байдал, сөрөг үр дагаврыг сайтар хянахыг уриалжээ. Түүнчлэн холбогдох талууд тэвчээртэй байж, хурцадмал байдлыг гааруулахаас зайлсхийж, бүс нутгийн гаднах том орнууд нөхцөл байдлыг намжааж, мөргөлдөөний цар хүрээ тэлэхээс сэргийлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс уриалж байгааг онцолсон байна.

Дай Бинь хэлэхдээ, Сирийн засгийн газар терроризмтой тэмцэх, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах, Сирийн улс төрийн үйл хэрэгт нүүрлэж буй заналхийллийг арилгахад шаардлагатай арга хэмжээ авахыг Хятад улс дэмжинэ. Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн нутаг дахь террорист этгээдүүдэд ямар ч нөхцөлгүйгээр цохилт өгөх ёстой. Холбогдох улс орон хууль бус үйлдлээ даруй зогсоож, гадаадын арми Сирийн нутагт хууль бусаар байрлахаа болих хэрэгтэй гэв.