Хятадад үйлдвэрлэсэн том оврын нисэх онгоц Зүүн өмнөд Азид үзүүлэх нислэг үйлдэнэ
2024-02-28 19:46:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын үйлдвэрлэсэн том оврын зорчигч тээврийн нисэх онгоц С919 болон бүс нутгийн зорчигч тээврийн ARJ21 нисэх онгоц Зүүн өмнөд Азид үзүүлэх нислэг үйлдэх нээлтийн ёслол 2-р сарын 27-нд Вьетнамын Куан Нинь мужийн Ван Дон олон улсын нисэх буудалд болов, Ингэснээр Хятадад үйлдвэрлэсэн арилжааны нисэх онгоц зүүн өмнөд Азид үзүүлэх нислэг үйлдэж эхэлсэн байна.

Ирэх хоёр долоо хоногт, C919 болон ARJ21 нисэх онгоц Вьетнам, Лаос, Камбож, Малайз, Индонезид үзүүлэх нислэг үйлдэж, Хятадад үйлдвэрлэсэн арилжааны нисэх онгоц нь зүүн өмнөд Азийн таван орны нисэх онгоцны буудал болон зам шугам, нисэх онгоцны буудлын үйлчилгээний тоног төхөөрөмж, нислэгийн тусгай журам болон маршрутын даацны хэмнэлт зэрэгт дасан зохицох эсэхийг шалгах болно. Мөн нисэх онгоцны сайн гүйцэтгэлийг харуулж, дараагаар Зүүн өмнөд Азийн зах зээлийг нээн хөгжүүлэх үндэс суурийг тавих болно.

Хятадын арилжааны нисэх онгоцны корпорацийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн таамаглалаар, ойрын 20 жилд, Ази Номхон далайн зах зээлд зорчигч тээврийн онгоцны эрэлт хэрэгцээ 3314-өөс 9701 онгоц болж өсөх юм байна.